ViRuS
Friday, May 18, 2012
Волейболчин охидыг шагнав
Оюутны шигшээ багийн тамирчдыг өчигдөр БСШУЯ, БТСГ-аас урамшуулан шагнасан.
Өнгөрөгч сарын 9-15-нд болсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын хоёрдугаар тэмцээнээс тэд мөнгөн медаль хүртсэн тул "Спортын алдар", ''МОХ-ны манлайлагч оюутан" БСШУ-ны яамны жуух бичиг зэрэг шагнал хүртсэн байна.
Тус тэмцээнд тамирчдаа сайн бэлтгэж оролцуулсан ҮБТДС-ийн багш дасгалжуулагч Б.Хэрлэнг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Мөн цол тэмдгээр МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгаланг шагнасан байна.
Түүний оюутан залуучуудыг дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн, Универсиад их наадмуудад 1993 оноос эхлэн амжилттай бэлтгэн оролцуулсан, эх орондоо таван удаа оюутны дэлхийн болон Азийн аваргын тэмцээн зохион байгуулсан, оюутны спортыг хөгжүүлэх, тэмцээн, наадам зохиох, оюутанд тэтгэлэг олгох, боловсролын байгууллагыг дэмжих чиглэлээр олон үйл ажиллагаа зохиож зохих хувь нэмрээ оруулсныг нь ийнхүү үнэлсэн байна.
Subscribe to:
Posts (Atom)