Friday, May 18, 2012
"Монгол эгшиглэн" хандивын тоглолт хийнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе" уриан дор "Монгол Эгшиглэн" хамтлагийн гурав дахь тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд хоёр удаа буюу 12.00, 16.00 цагаас болох юм.
"Бид Монгол Хүүхдүүд-2012" нэртэй энэ тоглолт нь хандивынх байх бөгөөд тоглолтын орлого ЭХЭМҮТ-ийн мэс заслын дараах Эрчимт эмчилгээний тасагт зориулагдах юм.
Тоглолтыг "Эгшигийн учиг" ТББ санаачлан зохион байгуулж "Монголын урлагийн залуучуудын холбоо" хамтран ажиллаж ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байгаа аж.
Тоглолтод язгуур урлагийн "Домог", Дархан хотын "Эгшиглэнт чимээ" хамтлаг ДБЭТ-ын найрал дуучид урилгаар оролцох юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment