Friday, May 18, 2012

"Сахиусан тэнгэрийн хоолойтой" дуучин





Ази дахинд өсвөр үеэсээ эхлэн алдаршсан дуучин Ли Жи Юунь буюу "IU" 1993 оны энэ өдөр мэндэлжээ. 

Түүний тайзны нэр нь "Чи болон би" гэсэн утгатай юм. Тэрбээр анхны дебютээ 15 насандаа "Хүүхэд нас минь өнгөрсөн" дуугаар эхлүүлж хоолойны цараагаа гайхалтай сайн хэмээн үнэлүүлж чадсан юм. Мөн "2АМ" хамтлагийн Сиолонгтой "Шаналал" дууг хамтран дуулсан нь олон улсад танигдахад түлхэц болсон байна. Удалгүй 2010 оны XII сард "Үнэхээр" хэмээх цомог гаргаж, цомогт багтсан "Сайн өдөр" дуу нь олны таашаалд нийцэж, уг дуугаараа хөгжмийн нэвтрүүлэгт алдартай дуучидтай өрсөлдөж, ялалт байгуулсан юм.

IU 2011 онд "KBS" телевизийн "Мөрөөдлөөс ч илүү" олон ангит кинонд "Пилсугь" хэмээх охины дүрийг чадварлаг бүтээж Ази даяарх шүтэн бишрэгчдийнх нь тоо хэдэн мянгаар нэмэгдсэн юм. Түүнийг фенүүд нь "сахиусан тэнгэрийн хоолойтой" хэмээн өргөмжилсөн бөгөөд Солонгосын хамгийн сайхан хоолойтой эрэгтэй, эмэгтэй дуучид шалгаруулах санал асуулгаар 41 хувийн саналаар тэргүүлсэн байна.

No comments:

Post a Comment